“Каталогижуулалт нийтийн үйлчилгээ” цуврал сургалт

Current Status
Not Enrolled
Price
Closed
Get Started
This course is currently closed
Америкийн Монгол Судлалын Төв, Монгол Улсын Үндэсний Номын сангийн урилгаар АНУ-ын Колумбын Их Сургуулийн Номын сангийн Сан хөмрөг тодорхойлох каталогийн үйлчилгээний хэлтсийн эрхлэгч, Дэд профессор Д.Энэрэл, Конгрессын Номын Сангийн номын санч, монгол номын мэргэжилтэн, Хэлшинжлэлийн ухааны доктор (Ph.D) М.Саруул-Эрдэнэ нар Монголын каталогич, мэргэжилтнүүдэд зориулж 2021 оны 11 сарын 01-29 хооронд каталогжуулалтын суурь, орчин үеийн асуудлуудаар мэргэжлийн цуврал цахим сургалт удирдан явуулах гэж байна.
Сургалтын хүрээнд MARC-ийн үндсэн ойлголтууд, RDA стандарт, галиглал, Сэдвийн нэр томьёоны талст хэрэглээ (FAST), Дьюигийн аравтын ангилал (DDC), Нэрийн Баталгаажуулсан Бүртгэл (NAR) зэрэг каталогжуулалтын нарийн асуудлуудыг тайлбарлахын зэрэгцээ каталогижуулалтын нэр томьёог монголоор журамлах тухай хэлэлцэнэ.
Сургалтанд хамрагдахыг хүссэн номын санч, каталогийн мэргэжилтнүүд 10 сарын 19-26 хооронд доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү. Үндэсний номын сан бүртгүүлсэн мэргэжилтнүүдээс сонгож баталгаажуулан, сургалтын цахим холбоосыг бүртгэсэн мэргэжилтнүүдэд илгээнэ.
Сургагч багш нар:

Мягмарын Саруул-Эрдэнэ

Конгрессын номын сангийн номын санч, монгол номын мэргэжилтэн, Хэлшинжлэлийн ухааны доктор (Ph.D) .

1994 онд Улсын багшийн их сургуулийг Монгол хэл-уран зохиолын багш мэргэжлээр төгсөж, 1996 онд магистр, 2002 онд докторын зэрэг монгол хэл шинжлэлээр хамгаалсан. 1994-2002 болон 2009 онд УБИС-ийн Монгол судлалын сургуульд багш, 2001-2002 онд Истанбулын их сургуульд судлаач, 2002-2007 онд Индианагийн их сургуульд зочин судлаачаар тус тус ажиллаж байсан туршлагатай.

2007-2019 онд АНУ-ын Төрийн Департаментын Гадаад Харилцааны Дээд Сургуульд Монгол хэлний багшаар ажиллаж, 2019 оноос Конгрессийн Номын Санд номын санч,  монгол номын мэргэжилтнээр ажиллаж байна. Үүний зэрэгцээ “Өдрийн сонин”, Baabar.mn сайтад монгол судлал, түүх, хэл шинжлэл, танин мэдэхүйн нийтлэл тогтмол бичиж, олон арван ном бүтээл орчуулж туурвисан эрдэмтэн судлаач, шилдэг нийтлэлч юм.

Дамбийнямын Энэрэл

АНУ-ын Колумбын их сургуулийн Номын сангийн Сан хөмрөг тодорхойлох каталогийн үйлчилгээний хэлтсийн эрхлэгчээр ажиллахын зэрэгцээ Нью Йоркийн Техникийн Үйлчилгээний Номын санчдын холбоонд удирдах алба хашиж, Пратт институтид каталогийн хичээл зааж байна.

Өмнө нь Дундад Тениссий мужийн их сургууль (Middle Tennessee State University)-д дэд профессор, каталогийн номын санч, Клевиланд нийтийн номын санд каталогийн номын санчаар тус тус ажиллаж байсан туршлагатай.

2013 онд Америкийн Монгол Судлалын Төвийн Номын сангийн хөтөлбөрт хамрагдах үеэрээ Монгол Улсын Үндэсний номын санг Онлайн Компьютер Номын Сангийн Төв (OCLC)-тэй холбон, OCLC WorldCat нэгдсэн каталогийг танилцуулж, номын санчдад цуврал сургалт зохион байгуулан, энэ каталогт нэгдэх ажлыг санаачилж байсан. Д.Энэрэл Дьюигийн аравтын ангилал хураангуй ба индекс (Abridged Dewey Decimal Classification and Relative Index) бүтээлийн 12 дахь хэвлэлийн орчуулгын албан ёсны эрхийг авч, монгол хэвлэлийн ахлах редактораар ажилласан байна. Тэрбээр Унгар улсын Өтвөш Лоранд их сургуульд орос хэл, утга зохиол судлалын магистр, АНУ-ын Кэнт мужийн их сургууль (Kent State University)-д номын сан мэдээллийн шинжлэх ухааны магистрийн зэрэг хамгаалжээ.

“Каталогижуулалт нийтийн үйлчилгээ” цуврал сургалтын хөтөлбөр:

Нэгдүгээр долоо хоног (11 сарын 01 Даваа, 04 Пүрэв — 9:00-10:30)

Марк форматын тухай суурь ойлголтууд

Хоёрдугаар долоо хоног (11 сарын 08 Даваа, 11 Пүрэв — 9:00-10:30)

RDA стандарт, Галиглал

Гуравдугаар долоо хоног (11 сарын 15 Даваа, 18 Пүрэв — 9:00-10:30)

Сэдвийн нэр томьёоны талст хэрэглээ (FAST), Дьюигийн аравтын ангилал (DDC)

Дөрөвдүгээр долоо хоног (11 сарын 22 Даваа, 25 Пүрэв — 9:00-10:30)

Нэрийн Баталгаажуулсан Бүртгэл (NAR)

Тавдугаар долоо хоног (11сарын 29 Даваа– 9:00-10:30) 

Дүгнэлт, Каталогижуулалтын нэр томьёог монголоор журамлах

 

Scroll to Top