Сургалтын тухайАмерикийн Монгол Судлалын Төв, Монгол Улсын Үндэсний Номын сангийн урилгаар АНУ-ын Колумбын Их Сургуулийн Номын сангийн Сан хөмрөг тодорхойлох каталогийн үйлчилгээний хэлтсийн эрхлэгч, Дэд профессор Д.Энэрэл, Конгрессын Номын Сангийн номын санч, монгол номын мэргэжилтэн, Хэлшинжлэлийн ухааны доктор (Ph.D) М.Саруул-Эрдэнэ нар Монголын каталогич, мэргэжилтнүүдэд зориулж 2021 оны 11 сарын 01-29 хооронд мэргэжлийн цуврал сургалт удирдан явуулсан билээ.
Нийт 5 долоо хоногийн 9 цуврал хичээлээр доорхи агуулгыг үзэхийн хажуугаар оролцогчид 2 удирдагч багшийн хамт жишээ болгон ном коха программ дээр каталогижууллаа. Бид энэхүү цуврал хичээлийг бичлэг болгон хадгалж сургалтын нэмэлт материалуудыг таныг хаанаас ч хэзээ ч үзэж болохоор нэгтгэн хүргэж байна.
“Каталогижуулалт нийтийн үйлчилгээ” цуврал сургалтын хөтөлбөр:
- Марк форматын тухай суурь ойлголтууд
- RDA стандарт, Галиглал
- Сэдвийн нэр томьёоны талст хэрэглээ (FAST), Дьюигийн аравтын ангилал (DDC)
- Нэрийн Баталгаажуулсан Бүртгэл (NAR)
- Дүгнэлт, Каталогижуулалтын нэр томьёог монголоор журамлах
Энэхүү онлайн сургалт каталогийн номын санчдад үнэ төлбөргүй. Та нөхөж суухыг хүсвэл [email protected] хаягт хандана уу.