Гүнзгий: 7-р долоо хоног (Сонсох)

Ц. Өнөрбаян багшийн ярилцлага:

Сэтгүүлч : За, Монгол улсын боловсролын их  сургуулийн монгол судлалын сургуулийн захирал Монгол улсын гавъяат багш , хэл бичгийн шинжлэх ухааны доктор , профессор Өнөрбаян багшийн ярилцлагыг та бүхэнд хүргэх гэж байна аа.

За, ингээд энэ өдрийн амрыг айлтгая.Өнөрбаян багш аа, та анх энэ эрдэм судлалын ажил ,эрдэм шинжилгээний ажилд ер нь хэдэн наснаасаа оров? Яагаад энэ замналыг сонгох болсон бэ? Та энэ тухайгаа ярихгүй юу?

Өнөрбаян багш:За, Сайн байна уу? За тэгэхлээр эрдэм шинжилгээний эрдэм судлалын ажил гэдэг бол миний амьдралын одоо оюуны амьдралын нэг чухал хэсэг.Тэгэхлээр зэрэг би энэ эрдэм судлалын ажлыг анх оюутан байхаасаа бас  багш болох ялангуяа монгол хэл уран зохиолын багш болох одоо энэ  мэргэжлийг сонгож аваад Монгол улсын боловсролын их сургуульд хуучин нэрээр багшийн дээд сургуулийг монгол хэл уран зохиолын ангийг 1971 онд төгсөж, энэ багш бэлтгэдэг дээд сургуульдаа  төгссөн сургуульдаа багшилсан.Тэгээд 1971 онд багш болоод тэгээд энэ их дээд сургуульд ялангуяа энэ монгол хэл уран зохиолын ангид орчин цагийн монгол хэл гэдэг хичээл зааж эхэлсэн. Их дээд сургуульд хичээл заах явдал бол эрдэм шинжилгээний ажлыг давхар хийх зайлгшүй шаардлагатай байдаг. Тийм учраас оюутанд шинжлэх ухааны мэдлэг эзэмшүүлэхийн зэрэгцээгээр тэр эрдэм судалгааны ажлыг бол давхар нарийвчилж хийх шаардлага гарсан.Ингээд миний эрдэм шинжилгээний ажилд анх орсон үе бол 1970-аад оны дунд үе 1970 –аад оны дунд үеэс эрдэм шинжилгээний ажлыг бие дааж, за, эрдэмтэн багш нарынхаа тусламжтайгаар хийж эхэлсэн л дээ. Тэгээд миний одоо эрдэм шинжилгээний ажлыг хийж эхлэхэд  хамгийн гол зүйл бол юуны өмнө  ямар чиглэлээр орчин цагийн монгол хэлний дотроосоо тодорхой нэг чиглэлийг сонгож авах ёстой байдаг. Тэр сонгож авсан сэдэв чиглэлээрээ нарийн мэргэшиж , одоо эрдэм шинжилгээний нарийн гүнзгий ажил хийх шаардлага гарсан. Ингээд одоо 1971 оноос багшилж эхлэх үеэсээ эрдэм шинжилгээний ажлыг хийж эхэлсэн гэж …Миний багш нар бол нэлээд туршлагатай сайн багш нар байсан.Жишээлбэл, Монгол улсын боловролын их сургуулийн ахмад багш Бямбасан,Надмид гээд эрдэм шинжилгээний туршлагатай багш нарын замаар замнаж эрдэм шинжилгээний ажлыг бол анх эхэлсэн.Ингээд 1986 онд Унгарын Будапештын их сургуульд багшилж байхдаа  алдарт монголч эрдэмтэн Хар Дорж гэдэг хүний удирдлагаар 1986 онд дэд эрдэмтэний зэрэг хуучнаар бол PhD зэрэг буюу докторын зэрэг хамгаалсан.Энэ хүний эрдэм шинжилгээний ажлын туршлага , тэр хүний эрдэм шинжилгээний ажлын олон жилийн нэр хүндтэй зам мөр бол надад их туршлага  өгсөн гэж ингэж үздэг ээ.

Сэтгүүлч : Хамгийн анх та одоо эрдэм шинжилгээний ямар өгүүлэл бичсэн бэ ? Хамгийн анхны бичсэн өгүүлэл бичсэн, хамгийн анх та ямар ном бичсэн бэ ? Тэр тухайгаа та товчхон ярих уу?

 Өнөрбаян багш:Миний хамгийн анхны бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл бол 1974 онд монгол хэл уран зохиолын багш нарт зориулсан “ Монгол үгийн бүтцийг, монгол үгийн бүтцийн задлан ялгал түүнийг заах арга гэсэн анхны эрдэм шинжилгээний өгүүлэл , эрдэм шинжилгээ заах аргын өгүүлэл бичсэн.  Энэ өгүүллийг бол маш олон удаа бичиж хэвлэлд нийтлүүлж багш нартаа үзүүлж засуулж, тэр эрдэм шинжилгээний нэг өгүүлэл бичнэ гэдэг бол эрдэм шинжилгээний томоохон бүтээл туурвихаас илүү маш чимхлүүр ажил байдаг. Тийм учраас эрдэм шинжилгээний ажлыг хийж эхлэхэд эрдэм шинжилгээний өгүүллийг маш сайн бичиж сурах хэрэгтэй.Энэ бол надад их туршлага болсон.Өөрөөр хэлбэл, би анх 1974 онд би анхныхаа өгүүллийг бичиж хэвлүүлж байсан юм аа.

Сэтгүүлч: Өнөрөө багш аа, эрдмийн ажил хийхэд голчилж анхаардаг , эрдэм шинжилгээний ажилд зайлшгүй тавигддаг шаардлагууд, баримталдаг баримтлалуул гэж байгаа байх. Та тэр талаар нэдээн дэлгэрэнгүй, нэлээн тодорхой хэлж өгөхгүй юу?

Өнөрбаян багш: Эрдэм шинжилгээний ажил бол би түрүүн хэлсэн, би бол одоо ялангуяа их дээд сургуульд багшилж байгаа багшийн ажил бол сургалт эрдэм шинжилгээний ажлын уялдаа холбоо их чухал байдаг гэж би хэлсэн дээ. Тэгэхлээр эрдэм шинжилгээний ажлыг хийхэд ер нь олон жилийн олон эрдэм шинжилгээний ажлын ерөнхий байдлаас харахад маш их нарийн чимхлүүр ажил гэж би түрүүн хэлсэн. Тэгэхлээр чимхлүүр ажил гэдгийн учир юу вэ гэхэд дотроо бол маш нарийн алхамуудыг хийж байж эрдэм шинжилгээний ажлыг гүйцэтгэдэг.Тэгэхлээр эрдэм шинжилгээний ажил бол 2 янз. Нарийн мэргэжлийн, олон нийтэд зориулсан хялбарчилсан ийм 2 янзын ажил байдаг. Би зүгээр одоо эрдэм шинжилгээний нэг өгүүлэл ч байсан эрдэм шинжилгээний нэг сэдэвт бүтээл ч байсан  зайлшгүй байх ёстой тийм бүрэлдэхүүн хэсгүүд байдаг л даа. Юуны өмнө эрдэм шинжилгээний ажил хийж эхлэхдээ сэдэв гэдэг юмыг их зөв сонгох ёстой.Сэдэв бол их ерөнхий сэдэв сонгочихвол эрдэм шинжилгээний ажлын цар хүрээ хийх ажлын хүрээ бол их том болдог. Аа, нэлээн нарийвчилсан ийм дэд сэдэв өөрөөр хэлбэл, тэр ерөнхий сэдэв дотроо дэд сэдэв гэдэг юмыг сайн сонгох ёстой. Дэд сэдвээ сонгосны дараагаар энэ чиглэлээр одоо юу хийх вэ гэдгээ эрдэм шинжилгээний ажлын зорилгоо зөв тодорхойлох ёстой. Зорилго тодорхойлно гэдэг юу вэ гэхлээр зэрэг эрдэм шинжилгээний ажлын одоо эрдэм шинжилгээний ажлын чухал гэж юу вэ гэж, энэ ярилцаж байгаа сэдвийн чухал нь юу вэ гэдгийг тодорхойлох ёстой. Сэдвийн чухлыг тодорхойлсны дараагаар бол тодорхой зорилтуудаа гаргаж ирэх ёстой. За, зорилт бол 1,2,3,4 гээд тодорхой хүрээн дотор зорилтоо нарийн тодорхойлж чадвал , зорилго зорилтыг тодорхойлсны дараагаар эрдэм шинжилгээний  ажлын ерөнхий төлөвлөгөө гэж хийх ёстой . Ерөнхий төлөвлөгөө бол яаж хийх ёстой вэ гэхдээ зэрэг хэдэн бүлэгтэй байх юм, ямар ямар бүрэлдэхүүн хэсгүүдтэй байх юм гэдэг ийм ерөнхий төлөвлөгөө хийнэ.Ерөнхий төлөвлөгөө хийсний дараагаар бол маш дэлгэрэнгүй төлөвлөгөө хийх ёстой. Дэлгэрэнгүй төлөвлөгөөг хийнэ гэдэг бол эрдэм шинжилгээний ажлын үндсэндээ 50 хувийг хийлээ гэсэн зүйл шүү дээ. Тийм учраас эрдэм шинжилгээний ажилд бол нарийвчилсан төлөвлөгөөг маш нарийн хийх ёстой. Тэр нь зорилго , зорилттойгоо маш нарийн уялдаатай байх ёстой. За, тэгээд зорилго зорилтоо тодорхойлоход хүн юу анхаарах ёстой вэ гэхтэй зэрэг энэ сэдвийг судлахын чухал нь юу юм бэ, ялангуяа одоо тодорхой хүрээнд  хэл шинжлэлийн хүрээнд энэ сэдвийг одоо яагаад судлах хэрэгтэй юм гэсэн шаардлага, хэрэгцээ , нийгмийн хэрэгцээ , тухайн мэргэжлийн хэрэгцээ энийг бол тодорхойлох шаардлагатай . За, дараад нь сэдвийн чухлыг тодорхойлсны дараа бол энэ сэдвийг судлаад ямар ач холбогдолтой юм бэ гэдгийг сэдьийн ач холбогдол гэдэг бол судалгааны ажлын ач холбогдол гэдэг бол маш чухал . Ач холбогдолгүй судалгаа гэдэг бол мэдээжийн хэрэг эцсийн зорилго харагдахгүй шүү дээ. Тийм учраас ач холбогдлыг дотор нь бол 2 ангилж байгаа юм. Юу гэж 2 ангилдаг вэ гэхдээ зэрэг онолын хувьд ямар ач холбогдолтой судалгаа юм, 2-рт нь бол хэрэглээний хувьд энэ одоо өөрөөр хэлбэл , юу гэдэг юм тодорхой үйлдвэрлэлд юм уу үйлчилгээнд бүр тодорхой очоод таны судалгаа ямар ач холбогдолтой ямар үр дүнтэй юм болох юм бэ гэдгийг тодорхойлох ёстой. Тэрач холбогдлыг тодорхойлохдоо онолын , хэрэглээний ач холбогдолтой гэдгийг л… эцсийн эцэст ач холбогдлыг зөв тодорхойлж чадах юм бол таны ажлын шинэлэг тал гэдэг юм гарч ирнэ. Тэхлээр судалгаа болгонд өөрийн шинэлэг тал байгаа шүү дээ.Тэгээд ач холбогдлоо тодорхойлсны дараагаар энэ минйи судалж байгаа сэдвийг өмнө нь яаж судалсан юм бэ гэдгийг тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл , судалгааны байдал болон өмнөх судалгаа . Хүн чинь урьд өмнөх судалгааг харахгүйгээр зүгээр нэг хоосон баримтууд дээр ямар нэгэн шинэ юм хийнэ гэж байхгүй шүү дээ. Тийм учраас судалгааны өмнөх судлагдсан байдлыг , суддагдсан байдлыг тодорхойлохдоо бас өмнөх хүрээг тодорхойлох ёстой л доо. Жишээлбэл, бүүр өмнөх тухайн сэдвийн дэлхий дахинд байгаа бүх мэдээллийг цуглуулна гэдэг бол харьцангуй ойлголт. Тийм учраас жишээлбэл, Монгол улсад ч гэдэг юм уу монгол хэлийг Монгол улсад судалсан ч гэдэг юм уу өөр бусад улсад тухайн сэдвийг хэн гадаадад ямар улсууд судлав гэдгийг нарийн тогтоож тэгээд судалгааны тоймыг гаргаад энд ийм үр дүнд хүрчээ гэдгийг  тодорхойлсны дараагаар өөрийнхөө судалгааны шинэлэг талыг авч үзэх ёстой. За дараад нь бол судлагдсан байдлыг тодорхойлоод , зорилго зорилтоо тодорхойлсны дараагаар бол судалгааны аргаа сонгох ёстой. Судалгааны арга гэж нэг чухал юм бий. Тэгэхлээр судалгаана арга бол ерөнхий арга, тухайн мэргэжлийн тухайн шинжлэх ухааны тусгай аргууд бий шүү дээ. Тухайлбал, хэл шинжлэлд бол түүхэн харьцуулсан арга ч гэдэг юмуу тодорхойлох хэлзүйн арга ч гэдэг юм уу эсвэл статастикийн арга ч гэдэг юм уу эсвэл одоо хувиргалын орчин үеийн хэл шинжлэлийн хувиргалын арга ч гэдэг юм уу бүтэц судлалын арга ч гэдэг юм уу ингээд  тодорхой аргуудаас алиныг нь сонгож ямар чиглэлээр судалнаа хийх гэж байгаа юм бэ аль аргыг гол болгох вэ гэдгээ тодорхойлж авна.Ингээд одоо төлөвлөгөө бэлэн болчихлоо.Зорилго зорилт тодорхой болчихлоо, шинэлэг тал болон өмнөх судлагдсан байдал гараад ирсний дараагаар өөрийн судалгаагаа тэр сонгож авсан арга дээр тулгуурлаж хийнэ. Ингээд судалгааны тодорхой туршилт, ажиглалт за тэгээд судлагдсан байдал энтэрийг гаргаад ирсний дараагаар миний одоо төлөвлөгөөнийхөө дагуу хийж байгаа миний өөрийн шинэлэг судалгаанууд гарч ирэх ёстой. Ингээд дэлгэрэнгүй төлөвлөгөөнийхөө дагуу юу хийх вэ гэхдээ зэрэг бол судлаачид ингэж үздэг л дээ эрдэм шинжилгээний ажлыг … эхлээд бүүр эхлээд эрдэм шинжилгээний ажлын удиртгалаас эхлэе гэдэг ч  юм уу өмнөх үгээс байдаг юм уу ингэж бичиж эхлэх нь байна шүү дээ. Гол бүлгүүд дээрээ тулгуурлаж судалгааныхаа ажлыг бичих ёстой.Тэгээд дараа нь удиртгал тэгээд эцэст нь бол дүгнэлт гэсэн юм. За, дүгнэлт гэдэг юм бол эрдэм шинжилгээний ажилд бол маш чухал .Жижиг  өгөөүлэл ч байсан илтгэл ч байсан за тэгээд нэг сэдэвт зохиол ч байсан заавал дүгнэлттэй байх ёстой. Дүгнэлт юутай холбоотой байх вэ гэхтэй зэрэг зорилт зорилго, зорилгын дараагаар 1,2,3 ,4,5 гээд зорилтоо тавьчихсан байхад зорилт тус бүр дээр нь холбогдсон дүгнэлт гарч ирж байж энэ эрдэм шинжилгээний ажил бол цогц бүрэн бүтэнажил болжээ гэдгийг тодорхойлж болох юм. За, мэдээжийн хэрэг, эрдэм шинжилгээний ажил хийхэд бид ямар нэгэн баримт цуглуулна. Эрдэм шинжилгээний ажилд баримт цуглуулах гэдэг бол маш чухал. Баримтыг яаж цуглуулах вэ гэхдээ зэрэг судалгааны арга дээрээ тулгуурлана шүү дээ. Тийм учраас тооцоо судалгаа хийнэ.Тэр баримтыг ямар үндэслэлээс авах вэ гэдгийг болбол баримтыг бол маш  нарийн  цэгцтэй цуглуулж баримтаа бэлэн болгосны дараагаар тэр туршилт судалгаагаа хийх ёстой гэдэг ийм зүйлийг бас анхаарах ёстой . за, өөр нэг зүйл болбол энэ баримтаас гадна онолын бас туршилт судалгааны зүйлийг иш татах өөрөөр хэлбэл,эрдэм шинжилгээний ажилд ямар нэгэн чухал авах юм бол иш татах. Ишлэл авахдаа яаж авах вэ гэхдээ зэрэг тухайн эрдэм шинжилгээний ажил өөрийн чинь хийх гэж байгаа дүгнэх гэж байгаа юмтай эсрэг байна уу дагуу байна уу тэрэнтэй санал нийлж байна уу гэдгийг их тодорхой тусгаж ишлэл баримтыг яг  бодитойгоор тусгаж эх зохиол тэр одоо ямар юу аль юунаас нь авсан бэ гэдгийг их тодорхой заадаг ,тийм учраас эрдэм шинжилгээний ажлын нэн чухал тал бол тэр ном зүй гэдэг юм. Ном зүйг их сайн хийх хэрэгтэй.Ном зүй бол эргээд тэр баримтыг иш татсан бэ гэдгийг  одоо сүүлийн үед зарим эрдэм шинжилгээний ажлын ном зүйд нэг их олон хүн бичсэн байдаг, уг нь гол нь бол тэр иш татсан ашигласан ном зүйгээ эрдэм шинжилгээний ажилд тусгах нь илүү зүйтэй юм бол уу гэж ингэж боддог л доо. Миний туршлага шүү дээ. Ер нь бол ингээд олон эрдэм шинжилгээний ажлыг хараад байхад бол эрлэм шинжилгээний нарийн мэргэжлийн хүмүүст зориулсан байна уу эсвэл бүх нийтэд зориулсан байна гэдгээс шалтгаалаад эрдэм шинжилгээний хэл найруулга маш чухал байх ёстой эрдэм шинжилгээний ажилд . Тийм учраас эрдэм шинжилгээний найруулга бол шинжлэх ухааныхаа хэнд зориулсан бэ гэдгээс шалтгаалж зарим нь одоо нарийн мэргэжлийнх нь нарийн мэргэжлийн, зарим нь бүх нийтэд зориулсан хялбарчилсан зөвлөмжтэй ийм маягийн найруулга хийж болдог л доо. Тэгэхлээр би бол 30,40 шахам жил эрдэм шинжилгээний ажил хийж байна , энд бол анхны өгүүлэл бичсэнээс эхлүүлээд одооны энэ бичиж байгаа бгүүлэл энтэрийг харьцуулахад туршлага гэж зүйл  байна шүү дээ, тийм учраас нэлээн туршлага суусан байна. Нөгөө талаар хэд хэдэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мөн их дээд сургуулийн оюутнуудад, мэргэжлийн багш нарт зориулсан хэд хэдэн эрдэм шинжилгээний нэг сэдэвт бүтээл , сурах бичиг гарын авлага бол нэлээдийг хэвлүүлсэн. Тэрний одоо эрдэм шинжилгээнийх нь бүтэц бүрэлдэхүүн болбол их өөр өөр ялгаатай байдаг л даа.

( 14:24 хүртэл )

Дасгалууд: