Гүнзгий: 5-р долоо хоног (Бичих)

Бичвэр дээр ажиллах заавар :

  1. Энэ нь хичээлээр үзсэн хэлзүйн ойлголтоо бататгах зорилготой .
  2. Эх бичиж сурахад тус дэм болох зорилготой.
  3. Үгийн сангаа баяжуулахад туслана.

Тийм учраас :

а. эхлээд анхааралтай сайн уншина.

б. эх хэлрүүгээ орчуулах дасгал хийнэ.

в. энэ маягаар тухайн хэлзүйн ойлголтыг багтаасан эх бичиж багш руугаа илгээж болно.

г. бичихгүй бол өөрийн санаагаа илэрхийлсэн аудио бичлэг хийгээд багшдаа бичлэгээ илгээж болно.

А.

Эхлээд хүүхдийн бичсэн нэг бичвэрийг уншаарай.

Hello Corrina this will be your midterm exam make sure you study and do a great job. I have prepared the test for you after this exam you will do a test about Mongolia's nomadic history. For example, why did we go place to place rather than settling in one place and why did we use leather for our homes? Also just in case you don’t know this won't be your finals. Best of luck to you.

-Tsermaa bagsh

Б.

Энэ сайхан өдрийн мэндийг хүргэе.

Юутай ч энэ удаагийн миний бичвэрийг уншихын өмнө хоёулаа нэгэн хүүгийн бичсэн товч бичвэрийг уншаад орчуулчихья.

Энэ товч бичвэрийг бичсэн хүү миний өмнөөс бичсэн нь тодорхой байгаа биз. Ингээд бодохлоор хаана ч хэн ч хэний өмнөөс юуг ч хийж болох боломжтойг харуулж байгаа юм шиг байна, тийм ээ?

Багш нь бол англи хэлэндээ муу шүү дээ. Энэ хүүгийн хувьд бол англи хэлэндээ ус цас болсон хүү,түүний насныхантайгаа харьцуулах юм бол , тийм ээ?

Өнөөдөр бүтэн сайн өдөр , тэнгэр өглөө сайхан байсан ч үдээс хойш хэсэг үүл баруун хойноос гарч төд удалгүй дуу цахилгаантай бороо орлоо. Би гэр зуураа л байлаа. Гэхдээ толгой дотор минь маргааш миний сайхан шавь хичээлтэй, би түүний хэлийг сайжруулахын тулд өөрөө бэлтгэл сайн хийх ёстой, энэ боломж ч надад байгаа, мөн миний бичсэн бичвэрүүд түүнд ойлгогдохуйц, сэтгэлд нь хүрэхүйц байвал сайн сурч чадна гэж дандаа боддог учраас зөөврийн компьютераа асаагаад ,чиний нэртэй файл нээгээд ,бичвэрээ арай эхэлж амжаагүй байхдаа за, ер нь эхлээд өдрийн хоолоо хийчихье гээд гал зуухны өрөө рүүгээ явлаа, хоолоо ч хийлээ, бид хэдүүлээ ширээгээ тойрч суугаад сайхан хооллолоо, аяга тавгаа угаалаа. За, одоо хичээлдээ бэлдэх цаг гээд ирээд зөөврийн компьютераа асаатал энэ товч бичвэр гараад ирлээ. Ганцаараа баахан инээлээ, өхөөрдлөө энэ бяцхан хүүг.

Тэр хүү нас бага ч багшийн өмнөөс шавь руу нь хандаж бичиж байгаа нь сэтгэл хөдөлгөлөө. Үнэхээр сэтгэл хөдөлгөм байгаа биз?Тийм бяцхан хүү өөрийн эх хэлээрээ биш багшийнх нь өмнөөс шавь руу нь харь хэлээр бичиж байгаа нь ёстой сэтгэл татам биш гэж үү?

Ингээд бодоход “БОЛОМЖ” хаана ч байж болно. Санаа нэг байна уу,шавь минь...