Гүнзгий: 4-р долоо хоног (Унших)
Унших хичээлийг бие дааж хийхдээ:
1. Эхийг “Materials” дэд цэснээс анхааралтай хэд хэдэн удаа уншаарай.
2. Шинэ үг болон хэллэг байвал жагсаан бичээд эх хэлрүүгээ орчуул.
3. Мэдэхгүй хэлзүйн хэлбэр байвал тэмдэглэн аваад багшаасаа асуу.
4. Өөрийн үгээр ярихад бэлтгэ.
5. Дэвтэртээ хуулж бич.
6. Дараах сэдвээр эх бичээд файл болгон хадгалж, доорх “Upload Assignment” хайрцганд байршуулаарай.
- Чи хааш хаашаа явахдаа ямар виз авч байсан бэ? энэ талаараа бичээд багшдаа явуул.
Нэмэлт дасгал:
А. Зөв үгийг сонго
Б. Товчилсон үгсийг дэлгэрэнгүй хэлбэрээр нь бич.