Гүнзгий: 2-р долоо хоног (Сонсох)

Сонсох хичээлийг бие дааж хийхдээ:

1. Анхааралтай хэд хэдэн удаа сонсоорой.
2. Үг хэллэг өгүүлбэр, хэсэг хэсгээр нь гэх мэтээр бичигт буулга.
3. Мэдэхгүй үг хэллэгээ толь бичгээс харж бичиж ав.
4. Эх хэл рүүгээ орчуулаарай.
5. Буулгасан болон орчуулсан текстээ файл болгон хадгалж, доорх “Assignment Upload” хайрцганд хуулаарай.
6. Юу ойлгосноо өөрийн үгээр ярихад бэлтгэ.

Анхаарах нь :

Бүгдийг яг таг ойлгох гэж бүү хичээгээрэй. Мэдээж хүнд байж магадгүй, тийм болохоор ерөнхий санаа, агуулгыг нь ойлгож байвал болно.

  • Эхийг сонсоод бичигт буулга.
  • Эх хэл рүүгээ орчуул.
  • Монгол бичиг үсгийн тухай өөрийн ойлгосноо бусдадаа ярь.
  • Өөрийн улсынхаа бичиг үсгийн түүхээс сонирхуулж яриач.

Монгол бичиг үсгийн түүх

Монголчуудын өвөг дээдэс анх дээсэн бичиг хэрэглэж байжээ.Дээсийг янз бүрээр зангидан, дохио болгон харилцаж байв.Дараа нь чулуу модон дээр янз бүрийн дүрс сийлж, санаагаа илэрхийлж байв.Хожим дүрсүүд нь авиа тэмдэглэх үсэг болтлоо хөгжиж иржээ. Киданы үед лубүгү , тюбү нар хятад бичиг үсэгт тулгуурлан эх бичгийг 920 онд зохиожээ. Үүний дараа уйгар бичгийг хэрэглэж байсан.Чингис хаан Гунгаажалцан гэдэг хүнийг урин авчирч, уйгаржин бичгээс үндэслэсэн монгол бичиг зохиолгож төрийн бичиг болгон хэрэглэж байв. Үүний дараа Хубилай хаан Пагва гэдэг ламаар дөрвөлжин бичиг зохиолгож, 1269 онд зарлиг гарган, төрийн албан ёсны бичиг болгожээ. Сургуулиуд байгуулж,  дөрвөлжин бичгийг хүмүүст зааж байсан боловч зөвхөн хааны ордоныхны хүрээнээс гарч чадаагүй учраас аажмаар мартагджээ.Үүний дараа 1648 онд Намхайжамц гэдэг хүн уйгаржин бичигт тулгуурлан тод үсгийг зохиосон байна.Тод гэж нэрлэсний учир нь, уйгаржин бичигт адил үсгээр тэмдэглэгддэг авиануудыг цэг , тэмдэг ашиглан салгаж ,тодорхой болгосон явдал юм. 1921 онд хувьсгал ялсны дараа төрөөс бүх хүмүүсийг монгол бичиг үсэгт сургах ажлыг зохион байгуулж эхэлжээ. 1925 онд хүмүүсийг бичиг үсэгт сургах тусгай хороо байгуулагдаж, олон сургууль байгуулжээ. 1930 онд латин үсгийг туршилтын журмаар авч хэрэглэсэн боловч тэр үед өргөн дэлгэрч чадаагүй юм. 1941 оны 3 дугаар сарын 25-нд монгол бичгийг латин үсгээр солих албан ёсны шийдвэр гарчээ.Үүний дараа 1945 оны 5 дугаар сарын 8-ны тогтоолоор бүх хэвлэл, төрийн хэргийг шинэ үсгээр явуулах болжээ. Шинэ үсэг заах ажил эрчимтэй явагдаж, 1957 оны эцэс гэхэд бүх хүмүүсийн 93.4 хувь нь бичиг үсэгтэй болсон байна.