Гүнзгий: 4-р долоо хоног (Бичих)

Бичвэр дээр ажиллах заавар :

  1. Энэ нь хичээлээр үзсэн хэлзүйн ойлголтоо бататгах зорилготой .
  2. Эх бичиж сурахад тус дэм болох зорилготой.
  3. Үгийн сангаа баяжуулахад туслана.

Тийм учраас :

а. эхлээд анхааралтай сайн уншина.

б. эх хэлрүүгээ орчуулах дасгал хийнэ.

в. энэ маягаар тухайн хэлзүйн ойлголтыг багтаасан эх бичиж багш руугаа илгээж болно.

г. бичихгүй бол өөрийн санаагаа илэрхийлсэн аудио бичлэг хийгээд багшдаа бичлэгээ илгээж болно.

Хүмүүс бид  бүгдээрээ ээжээсээ төрөөд л нийгэм дотор хүн болдог, тийм ээ?

Тийм учраас нийгэмд болж байгаа бүх үйл явдлыг бид мэдэж, харж , ойлгож, тэр бүх үйл явдалд оролцож байдаг.  Нийгмийн бүх үзэгдлийг үл тоож болохгүй гэж боддог. Тэр бүх үзэгдэл чамтай холбоотой болох болно. зарим хүмүүс энэ юм надад хамаагүй гэж хэлдэг. Харин нэг өдөр энэ юм түүнд асуудал болдог. Тийм үү? Би ингэж бодог. Тийм учраас би боломжоороо нийгмийн асуудалд анхаарлаа тавьдаг, уншдаг, сонсдог, зарим зүйлд оролцохыг хичээдэг. Жишээ нь :  Хүмүүс хавар бүр мод тарих ажил зохион байгуулдаг, би үүнд оролцдог. Учир нь , бид байгаль дэлхийгээ хайрлах ёстой. Хүмүүс нийгэмд буруу нөлөө үзүүлэх юм хийж байвал саналаа хэлэх нь зүйтэй гэж боддог.

Ер нь л НИЙГЭМ -  энэ үг цөөхөн үсэгтэй ч маш том утга агуулгатай гэж би боддог. Нийгэмгүйгээр бид хүн байж , амьдрах хэцүү байх . Чи надтай нийгмийн талаар саналаа хуваалцвал би баярлах болно .