Гүнзгий: 3-р долоо хоног (Бичих)

Бичвэр дээр ажиллах заавар :

  1. Энэ нь хичээлээр үзсэн хэлзүйн ойлголтоо бататгах зорилготой .
  2. Эх бичиж сурахад тус дэм болох зорилготой.
  3. Үгийн сангаа баяжуулахад туслана.

Тийм учраас :

а. эхлээд анхааралтай сайн уншина.

б. эх хэлрүүгээ орчуулах дасгал хийнэ.

в.энэ маягаар тухайн хэлзүйн ойлголтыг багтаасан эх бичиж багш руугаа илгээж болно.

г.бичихгүй бол өөрийн санаагаа илэрхийлсэн аудио бичлэг хийгээд багшдаа бичлэгээ илгээж болно.

Би ингэж бодож байна. Харин та нар?

Хэнд ч өөрийн эрхгүй ямар нэг зүйлийг буруу зөв, сайхан муухай, чанартай чанаргүй,болсон болоогүй хийх тохиолдол байдаг. Гэхдээ би энэ байдалтай ерөөсөө эвлэрэхийг хүсдэггүй. Учир нь, хүн хийж байгаа зүйлдээ дандаа эзэн болох ёстой гэж боддог.Чи надтай энэ тал дээр санал нийлж байна уу?

Харин хүн өөрийн мэдэлгүй инээх, өөрийн эрхгүй уурлах, эрхгүй хашгирах гэх мэт байдал гаргадаг. Би энийг шууд ойлгодог. Би ч өөрөө ийм байдал гаргадаг. Жишээ нь , би монгол хэлийг гадаад хүмүүст олон жил зааж байна.Тэгээд хичээл дээр хөгжилтэй яриа их болно. нэг удаа миний оюутан гэрийн даалгавраа хийж ирээд надад уншиж өгч байна. “ Багш аа, би болжмор хийсэн. Энэ дасгал дотор зарим юм хэцүү байлаа. Гэхдээ би болжмор хийсэн. “ гэж хэллээ. Би гайхаад “ Юу гэнэ ээ ? Болжмор хийсэн үү? гэж асуухад миний оюутан : - Тийм ээ, багш аа, би болжмор хийсэн. Хүмүүс ер нь юмыг болжмор хийдэг гэж дахиад хэллээ. Би гэнэт оюутныгаа буруу үг хэрэглэснийг мэдээд өөрийн мэдэлгүй инээчихсэн. Би энэн шиг хөгжилтэй юмуу буруу үгээр яривал инээж болохгүй гэдгээ мэддэг ч инээчихсэн. Тэгсэн чинь оюутан минь : "Яасан багш аа, би буруу ярьсан уу" гэж асуугаад би түүнд үгийн утгыг тайлбарлаж өгөөд бид 2 зөндөө их инээж билээ.

Миний оюутан ямар үгийг "болжмор" гэж хэлсэн бэ?