Гүнзгий: 2-р долоо хоног (Бичих)

Эхлээд энийг дахиад нэг анхааралтай уншаарай.

За, зайлшгүй баймжийн тухай хэдэн үг хэлье.

  1. Тухайн үйл хөдлөлийг эзэн бие заавал хийхээс өөр аргагүй, бүр үүрэг хариуцлагатай нь холбоотой , гарцаагүй байх тийм үед зайлшгүй баймж утга илэрнэ.
  2. Зайлшгүй баймж утга нь өгүүлэгчийн эрэлт хэрэгцээ, нийгэм ба хамт олны доторх дүрэм журам , хэм хэмжээ, үйл явдлын логик дэс дараа, чиг хандлага , тодорхой нөхцөл байдал, бусдын хүсэл зоригийн нөлөө зэрэг хүчин зүйлтэй уялдан илэрнэ.
  3. ёстой / ёсгүй, хэрэгтэй / хэрэггүй, учиртай, байлтай,
  • -аа өөр аргагүй,- аас өөр замгүй,
  • -ж таарна.
  • яах ч аргагүй, гарцаагүй зэрэг хам бүтцээр илэрхийлэгдэнэ.
  1. Заавал , заавал чүгүй, зайлшгүй, зайлбаргүй, гарцаагүй, яав чиг зэрэг үгсээр илэрхийлж болно.

Энэ өдрийн мэндийг хүргэе!

Тайван сайхан сууж байгаа биз дээ? Энийг бичиж эхлэж байхад минь надад нэг ийм бодол орж ирлээ. Тэгээд энэ тухайгаа та нартай хуваалцъя гэж бодоод л ...

Тэвчээр гэж юу вэ?

Өнөөдөр ийшээ тйишээ гүйгээд л хичээлээ заахаас гадна үнэндээ их завгүй байж байгаад өдрийг өнгөрүүллээ.Хүн ер нь яасан чиг л аливаа асуудал гарсан ч тэр бүхнийг даван ьуулж эерэг байх ёстой гэдгийг илүү их ойлгож , их тэвчээртэй байх ёстойг мэдэрсэн өдөр байлаа. Учир нь, хүний санаанд яаж ч багтамгүй огтхон ч бодож байгаагүй тийм сонин юм болох юм аа.Би зүүдлээгүй байлгүй дээ, энэ яавчиг үнэн биш байх ёстой гэж өөртөө хэлсэн ч энэ явдал болоод л өнгөрсөн байх юм даа. Ингээд бодоход хүний амьдралд юу ч хэзээ ч хаана ч тохиолдож болдог юм байна. зөндөө их гутарч, зөндөө их бүтэлгүйтэж, зөндөө их азгүйтэж байсан ч би чадна аа, энэ бол түр зуурын юм шүү дээ гээд даваад гарах тэр мөч л хүний тэвчээрийн хэмжүүр юм бол уу? Би өнөөдөр яг л ийм байлаа. Мэдээж, маргааш гэж хойшлуулмаар , үгүй гэж хэлмээр, уурламаар байсан ч яасан ч энэ үед ингэж болохгүй шүү гэж өөртөө шивнээд л “ Наашаа харж инээнэ

Цаашаа харж уйлна “ гэдэг л боллоо. Тэгээд ч хүн ер нь

огтхон ч төсөөлж байгаагүй юмтайгаа гэнэт учрахдаа яаж байсан ч сандарч тэвдэх байх, баярлах ч байх , гайхах ч байх. Ер нь сэтгэлийн аливаа нэг хөдлөлөө дарж барьж чадаж л байвал тэр ТЭВЧЭЭР болов уу?

Чиний хувьд?