Гүнзгий: 1-р долоо хоног (Бичих)

Бичвэр дээр ажиллах заавар :

  1. Энэ нь хичээлээр үзсэн хэлзүйн ойлголтоо бататгах зорилготой .
  2. Эх бичиж сурахад тус дэм болох зорилготой.
  3. Үгийн сангаа баяжуулахад туслана.

Тийм учраас :

а. эхлээд анхааралтай сайн уншина.

б. эх хэлрүүгээ орчуулах дасгал хийнэ.

в. энэ маягаар тухайн хэлзүйн ойлголтыг багтаасан эх бичиж багш руугаа илгээж болно.

г. бичихгүй бол өөрийн санаагаа илэрхийлсэн аудио бичлэг хийгээд багшдаа бичлэгээ илгээж болно.

 

 

Оройн мэнд, сайхан шавь нар минь,

Би чамд амласан ёсоороо өчигдрийн хичээлийн хэлзүйтэй холбоотой нэг бяцхан эх биччихлээ.

Чамайг уншингуутаа бүгдийг сайн ойлгоно гэдэгт багш нь итгэж байгаа .

За, унших уу?

Миний бичсэн бяцхан эх бол “ Нөхөрлөл” –ийн тухай юм.

Миний хувьд “ нөхөрлөл, үерхэл “ гэдэг үгэнд их ач холбогдол өгдөг хүн юм.Хүн ер нь энэ хорвоод хүн болж төрсөн цагаасаа хойш эргэн тойрондоо хүний хүрээлэл дотор өсөж торниж, сурч боловсорч, ажиллаж амьдарч байдаг болохоор чухам энэ тухай ярихад дээрх хоёр үг их чухал санагддаг. Хүн ганцаараа хаана ч байж, юу ч хийж болох ч амьдралынхаа ихэнх цагийг найз нөхдийнхөө дотор өнгөрөөдөг тул хүн чухам хэнтэй яаж нөхөрлөж найзлах, чухам бие биедээ яаж туслаж байх, чухам ямар үед чухам ямар шийдвэр гаргахаа, хоорондын харилцаанд асуудал үүссэн бол чухам яагаад ингэв гэх мэтээр тухайн нөхцөл байдал болон асуудалд чухам л нарийн хандаж байх нь чухал . Тэхэхгүй бол чухам хэлэх үгээ хэлэхгүй дотроо хадгалаад яваад байх юм бол найз нөхдийн хооронд үл ойлголцол гарна, чухам хэн нь хэн болохоо мэдэхгүй байдал үүснэ, энэ бүхнээс болоод “ нөхөрлөл “-д сэв гарна. Монголчуудын их хэрэглэдэг “ Ганц мод гал болохгүй , ганц хүн айл болохгүй “ гэдэг зүйр үг байдаг даа,Тиймээс нөхөрлөлийн тухай ярихад их олон зүйл гарч ирнэ тийм ээ?

Чухам аа чухам. Нөхөрлөл бол агуу.