Гүнзгий: 5-р долоо хоног (Сонсох)

Сонсох хичээлийг бие дааж хийхдээ:

1. Анхааралтай хэд хэдэн удаа сонсоорой.
2. Мэдэхгүй үг хэллэгээ толь бичгээс харж бичиж ав.
3. Эх хэл рүүгээ орчуулаарай.
4. Орчуулсан текстээ файл болгон хадгалж, доорх “Assignment Upload” хайрцганд хуулаарай.
5. Юу ойлгосноо өөрийн үгээр ярихад бэлтгэ.

Анхаарах нь :

Бүгдийг яг таг ойлгох гэж бүү хичээгээрэй. Мэдээж хүнд байж магадгүй, тийм болохоор ерөнхий санаа, агуулгыг нь ойлгож байвал болно.

Мэдээ
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өдөрт наян таван чиглэлийн есөн зуун хорин нэгэн автобус үйлчилж байна. Өчигдөр том оврын тавин дөрвөн автобусны хийн тоормоз хөлджээ. Япон улсын Фукушима мужид өчигдөр зургаан цагийн үед долоо аравны гурван магнитын хүчтэй газар хөдөлж цунамийн аюул нүүрлэх дөхлөө.
Ulaanbaatar khotyn niitiin teevriin üilchilgeend ödört nayan tavan chigleliin yesön zuun khorin negen avtobus üilchilj baina. Öchigdör tom ovryn tavin dörvön avtobusny khiin toormoz khöldjee. Yapon ulsyn Fukushima mujid öchigdör zurgaan tsagiin üyed doloo aravny gurvan magnityn khüchtei gazar khödölj tsunamiin ayuul nüürlekh dökhlöö.