Хичээл 8: Үгүйсгэх үг ”биш“-тэй холбоотой үг (Expressions using the negative noun “биш”)

А. ”биш + үгүй” гэсэн хэлбэрээс үүссэн”бишгүй “гэдэг үг нь нэр ба үйл үгийн өмнө орж зөндөө,олон,маш,чамгүй,цөөнгүй гэх мэт үгийн утгаар хэрэглэгддэг. Энэ үгийн дараа дээ, дээ л нэг, нэг, нэг л зэрэг сул үг хэрэглэж болно.

(Composed from the word “биш” and “үгүй”, “бишгүй” is used before a noun or a verb and it has the meaning of a lot of, many, extremely, very, quite a bit, not a few. The final emphasis particules дээ, дээ л нэг, нэг, нэг л can follow it.)

Жишээ нь:

1.бишгүй = Би түүнд бишгүй хэлсэн. Одоо чадахгүй. I told him so many times. No I cannot.

2.бишгүй дээ = Ийм амьтан манай тэнд  бишгүй дээ байдаг. Sure, there is lot of this animal in my country.

3.бишүгй дээ нэг = За,одоо больё. Бишгүй дээ нэг идлээ. Now that’s enough. I ate really too much.

4.бишгүй дээ л нэг = За,чи асуу.Би түүнээс бишгүй дээ л нэг гуйлаа. Ерөөс өгөхгүй байсан. Well, ask yourself. I had asked him/her so many times. Usually, he did not give.

5.бишгүй л =  Тэр найздаа бишгүй л тусалсан байх. He has helped his/her friend so much.

6.бишгүй нэг =Би ийм юмыг бишгүй нэг үзлээ. I have read/studied this book more than once

7.бишгүй нэг л =Тэр багаасаа бишгүй нэг л зовлон амссан даа. Одоо жаргана аа. He/She had experimented so many troubles since his/her childhood. Now, He/She is enjoying it.